Монгол Орон : Монгол Ёс заншил : Дөрвөн бэрх

Монгол Ёс заншил : Дөрвөн бэрх

Малын шагайг цэвэрлэж, олноор нь цуглуулж хүүхдээ тоглуулна. Уут дүүрэн шагайгүй айл өрх, шагайгаар тоглододггүй хүүхэд гэж байсангүй. Шагайгаар малаа төлөөлүүлэн хүүхдээ малд дуртай, дөртэй болгон хүмүүжүүлдэг.

Малчдын хүүхэд өдөр малаа хариулаад оройн цагаар, бас цагаан сар зэрэг баяр ёслолын үеэр шагайгаараа тоглоно. Дөрвөн бэрх орхиж аз хийморио шинжих, уралдаж дөрвөн бэрх орхих зэргээр тоглохдоо морь, хонийг халуун хошуутай мал гэж илүү бэлгэшээдэг байв. Дөрвөн шагайг баруун гартаа авч тэгш, зөөлөн талбайд орхино. Дөрвөн шагай нь морь, хонь, тэмээ, ямаа дөрөв болж орхигдох нь ховор, хэцүү бэрх байдаг учраас “дөрвөн бэрх” гэж нэрлэжээ.

Дөрвөн бэрх орхиход 35 тохиолдол байна. Жишээ нь морь унахгүй бусад мал болох 15 тохиолдол, морь нэг удаа унаж бусад нь өөрчлөгдөх 10 тохиолдол, 2 морь унаж бусад нь өөрчлөгдөх 6 тохиолдол, гурван морь унаж бусад нь өөрчлөгдөх бусад өөрчлөгдөх 3 тохиолдол, дөрвөн морь унах нэг тохиолдол байдаг: Энэ гучин таван тохиолдол хонь, тэмээ, ямаа алинд ч адилхан байдаг.



start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
RainBow

шагайгаар тоглох гоё шүү

Алтанхөлөг (зочин)

goy

Altankhulugu (зочин)

Mongol yos zanshil mandatguai

мөнхнаран (зочин)

аугаа мэдлэгт монгол түмэн минь даан ч өөдрөг
амин хайрт эх орон мирнь даан ч саыхан
алтан соёмбот туг минь даан ч өнгөлөг
алтай хангай хоёр минь даан ч уудам


эх орныхоо уудам талд тэнэн өсөөгүй ч
би та нарын халаа
энэхэн замбуутивыг өөрчилж чадахгүй ч
би та нарын ирээдүй

өдий жоохноосоо гээд намайг басамжилж болноо
гэхдээ би 8р анги
өнгөрсөн хугацаа минь ахархан
гэхдээ би сурагч

ганзам 20р сургуулийн 8в ангийн сурагч

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)