Монгол Орон : Монгол хэл : Орчин цагийн монгол хэл аялгуу

Монгол хэл : Орчин цагийн монгол хэл аялгуу

I. Төв аялгууны бүлэг:
1. Халхын дэд бүлэг (Энэ нь дотроо илжигэн, сартуул, сархад урианхай гэх мэт ялгавартай).
2. Өмнөдийн дэд бүлэг (Ордос, цахарын аман аялгуу)

II. Дорнод аялгууны бүлэг:
1. Төв - Дорнодын дэд бүлэг (Хорчин, торгууд, харчин, түмэдийн аман аялгуу)
2. Алс Дорнодын дэд бүлэг (жалайд, дөрвөд, горлосын аман аялгуу)

Төв ба Дорнодын завсрийн дэд бүлэг:
а) Цахар Хорчины завсрын бүлэг (Ар хорчин, баарины аман аялгуу)
б) Цахар харчины завсрын бүлэг (Найман, аохан, Онниудын аялгуу)

III. Умард аялгууны бүлэг:
1. Байгалын баруун биеийн буриад алайр, эхирид-булгад, боохон, Түнхэний буриад)
2. Байгалаас зүүншлэх буриад (хорь, ага, баргужины буриад)
3. Сэлэнгийн буриад (цонгоол, сартуул, Шинэхэний буриад ба Хөлөнбуйрын өөлд)
4. Барга буриад (Хөлөнбуйрын шинэ барга)
5. Хуучин барга (хамниган, солоон, өөлд, шивчин)

IV. өмнөд аялгууны бүлэг буюу Ойрад
1. Туркестаны ойрад (Киргиз, Шинжианы торгууд, хошууд, өөлд)
2. Халимаг (ОХУ-ын торгууд, дөрвөд, хошууд: АНУ-ын бузава, Францын бузава)
3. БНХАУ дахь Төв аялгууны нөлөө бүхий ойрадын бүлэг (Алашагийн торгууд, Хэйси, Хэнаны хошууд: Хэйси, Цинхайн цорос, Ганьсу Хэнаны өөлд)
4. Монгол улсын Ойрад (дөрвөд, баяд захчин, торгууд, мянгад)

V. Салангид хэл аялгууны бүлэг
Монол, дагуур, ёгур, монгор, баоань зэрэг тасархай хэл аялгуунууд орно.

Монгол хэлний хөгжлийг авч үзэхдээ:
1. өвөг монгол хэл (XI зуунаас өмнөх үе)
2. Эртний монгол хэл (XI-XII зуун хүртэл);
3. Дундад үеийн монгол хэл (XI, ХII-XVI, XVII зуун);
4. Орчин цагийн монгол хэл (XVI, XVII-XX зуун) хэмээн ангилдаг.

Түүнээс гадна орчин үеийн монгол бичгийн хэлтнүүд (монгол буриад, халимаг), эртний болон сонгодог бичгийн хэл, IX-X зууны кидан бичгийн хэл гэж бас бий. Эдгээрээс Монгол улсын монголчуудын монгол хэл нь нийтээр дагнан хэлэлцэх бие даасан нэгэн төрөл хэл аялгуу болох бөгөөд бусад нутгийн монгол угсаатан нь язгуурын монгол болон харьяалан бүхий улсын олонх үндэсний хэлтэй хосмог хоёр хэлээр ярина. Иймээс Монгол улсын монголчуудын хэл, монгол язгуурын бусад хэлний хооронд нэлээд ялгавар бий болжээ.

Сонгодог бичгийн хэлийг халх монголын аман аялгуунд ойртуулах үүнээс БНМАУ-д 1930 оноос латин үсгийг туршиж, 1943 оноос кирилл үсэг хэрэглэдэг болсноор халхын аялгуунд үндэслэсэн орчин цагийн монгол утга зохиолын хэл төлөвшин, монголын олон нутгийн аялгуус, сонгодог бичгийн хэлний үгсийн сан, орчин үеийн орчуулга, мэдээллийн нөлөөгөөр Европ дахины техник шинжлэх ухааны нэр томьёо мэтээр улам баяжин хөгжиж байна. Түүнээс гадна монголын ард түмэн хэдийгээр олон ястнаас бүрэлддэг авч язгуураас нэгэн угсаатан мөний учир тэдний хэл аялгуу нь хялбархнаар нэгдэж орчин цагийн утга зохиолын хэлний хөгжилд чухал нөлөө үзүүлжээ. Монгол хэлийг хэлзүйн байгууллынх нь онцлогоор бас ангилдаг байна.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
ариунаа (зочин)

хэрэгтэй мэдээлэл байна шүү
үнэхээр баярлалаа
бөөн баяраа бөөн баяраа бөөн бөөн баяраа хөөөөөөөөөөөө

амгалан (зочин)

Сайн байна уу? би 1 үг асуух гэсэн юма.Чадавх гэдэг үгийн ард "и" авах юмуу?Орчин цагийн дүрмээр юу гэж бичигдэгийг хэлээд өгөөч хариу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)